
Хаврын улстөрийн халуун шуурган дундуур Засаг төр ганхаж, нам бүлгийн удирдлагууд хоорондоо толхилцох зуур хэн нэг азтай дарга татвар төлөгчдийн мөнгөөр ШИНЭ ЛАНД-300 авч унажээ. Тендерийг төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр зарласан ч худалдан авах ажлыг 14 хоногийн дотор гялалзуулжээ. Хамгийн гол нь ЯМАР НЭРТЭЙ, ямар чиг үүрэгтэй “ҮНДЭСНИЙ ХОРОО” –ны ажлын албанд авч өгсөн нь тодорхойгүй. Энэ нь үндэсний хорооны ажлын албаны нэр барьж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ТОМ ЖИЙП АВЧ УНАСАН гэж хардаж болохоор.
Г.Занданшатарын Засгийн газар гарч ирээд 14 үндэсний хороо, түүнийг дагалдуулсан ажлын албаныханыг татан буулгаж, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙСЭН. Харин цоо шинэ, будаг нь ханхалсан Ланд -300 машиныг одоо хэн гэдэг дарга нь унаж, төсвийн мөнгөөр бензин дүүргэж, хувийн ажилдаа ашиглаж байгаа гэдэг нь анхаарал татна.
Зуднаар нохой зоолно гэж үгтэй. Яг түүн шиг Засаг төрийн зодоон дундуур Сүхбаатар дүүрэгт байрлан үйл ажиллгаа явуулдаг ямар нэг Үндэсний хорооны дарга шинэ машин авна гэсэн байна. Нийт 2,4 тэрбумын төсөвт өртөгтэй тендерээс 385 саяар АВТОМАШИН АВАХ багц тендер зарлаж, улмаар Таванбогд компаниас 2025 оны 05 дугаар сарын 27-нд 382 саяар шинэ ЛАНД-300 авчээ. Ланд-300 гэсний учир нь тухайн зарласан тендерийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлт болох 2024 оноос хойш үйлдвэрлэгдсэн, 5-7 хүний суудалтай, зүүн талдаа жолооны хүрдтэй, 80л-с их бензин зарцуулдаг, 100км зайд 17-20л бензин иддэг, 6 цилиндртэй, 3445-с ихгүй цилиндрийн багтаамжтай, 4х4 Full time-тай, автомат байх зэрэг шаардлагад нь “Toyota-Mongolia.mn” сайтад байршуулан зардаг “Таванбогд моторс” ХХК-ийн 2025 оны шинэ загварын 350 саяас дээш үнэтэй Land Criuser 300 автомашины үзүүлэлтүүдтэй нийцэж байна.
Улмаар тендер зарласан байгууллага нь ч энэ компаниас өөр борлуулагч байгууллагыг сонгоогүй байна. Энэ худалдан авалт нь Засгийн газрын "ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН 43-Р ТОГТООЛ", УИХ-аар батласан "Төрийн хэмнэлтийн тухай хууль"-н зарим зүйл заалттай ХАРШИЛДАХААС гадна, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан ҮЙЛДЭЛ болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр шинэ 300 авч унасан ХУРГАН ДАРГА ХЭН БЭ... Ц.БАТЗУЛ дарга аа...!!





