
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотын гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэдэг. Тиймээс төвийг тойрон гарсан гол гудамж замыг барихаар төлөвлөсөн нь “Шинэ тойрог зам” төсөл юм. Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
"Нэгдүгээр тойрог зам" төслийн 24.79 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Өнөөдрийн байдлаар тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч этгээдүүдэд гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК-ийн хамтарсан судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 20 хувиар буурах тооцоолол гарсан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, харин Ажилчны гудамжны ачаалал 40-өөс дээш хувиар буурахаар тооцоолол гарчээ.
Харин хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай "Хоёрдугаар тойрог зам" төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Энэ хүрээнд шаардлагатай тодруулга, авто замын трассын хувилбарт санал авч дуусаж, эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажил үргэлжлэн хийгдэж байна. Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох "Хоёрдугаар тойрог зам" төсөл нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх юм.
Хоёрдугаар тойрог замын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урттай гурван хувилбар, баруун чиглэлд 14.9–15.1 км урттай гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барих аж.
Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24-р хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.






-
2 цаг 25 мин
-
20 цаг 30 мин
-
20 цаг 36 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Өчигдөр 08 цаг 34 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 44 мин
-
Өчигдөр 14 цаг 08 мин
-
Өчигдөр 14 цаг 02 мин
-
Өчигдөр 09 цаг 32 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 09 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 17 мин