Брэндийн АРХИАР 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Сүхбаатар дүүргийн дарга нар ХОГИЙН САВ авах 1,2 тэрбумыг хуваагаад ЗОХИЦУУЛЧИХСАН УУ...
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 14 мин

Татвар төлөгчдийн мөнгөөр АРХИ ХУДАЛДАН АВЧ “Улаанбаатар зочид буудал”-д найрлаж 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Сүхбаатар дүүргийн удирдлагууд 1,2 тэрбумаар ХОГИЙН САВ, САНДАЛ хийлгэж дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулна гэж 2025 оны 09 дүгээр сарын 04-нд тендер зарлаж, 25-нд шалгаруулжээ.

Ингэхдээ суухад тухтай модон сандал, бат бөх, галд тэсвэртэй, том бага хэсэг хоёр өөр төрлийнх байна гэжээ. Уг нь хэрэгтэй ажил боловч мөнгийг нь хуваагаад идчихсэн бололтой. Ямартай ч нүдэнд харагдах газарт лав хогийн сав, сандал үзэгдсэнгүй.

Харин ч эсрэгээрээ багшийн дээд орчим хогондоо баригдсан хэвээрээ байна. Тэгвэл татвар төлөгчдийн төлсөн 1,2 тэрбум төгрөг хаашаа юунд зарцуулагдав гэдэг анхаарал татна. Сүхбаатар дүүргийн удирдлагууд АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ үйлдэхдээ гаргуун. Үйлдэл дээрээ баригдаж байсан удаа ч бий. Тэгэхээр дээрх мөнгө ийм замаар алга болж, хэн нэгэн даргынх нь халаас руу, эсвэл гэрт нь хураалттай байж байх вий...

Дээрх мөнгөөр 350 ширхэг сандал, 350 ширхэг жижиг хогийн сав, 450 ширхэг ТОМ хогийн сав авна гэсэн байсан ч хаана ямар байршилд тараагдсан нь мэдэгдэхгүй алга болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (202.126.90.200) 2025-10-14 17:25:47
Мэдсэн ч АТГ нь ямар ч арга хэмжээ авдаггүй юм чинь идэж л байхаас
Иргэн (203.145.95.100) 2025-10-14 15:36:22
Нэг бүрийн үнэ нь 1 сая төгөг юмуу