Айл өрхөөс нэмж авсан ТОГНЫ МӨНГӨӨР хятад кофе чанагч, тоос сорогч, АВТОБУС авчихсан Х.ГАНЧУЛУУН захиралд ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 цаг 16 мин

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар “ТӨСВИЙН МӨНГИЙГ ГАМНАЖ”, үрэлгэн зардлаас татгалзан, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, олон хүн дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Хууль л бол хууль. Ямар ч хүн хэлбэрэлтгүйгээр дагаж мөрдөн, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл зарим төрийн компанийн том толгойтой дарга, захирлууд ДУРААРАА ДУРГИЖ, дунд чөмгөөрөө жиргэж байна. “Багануур  Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн зарлагыг энд жишээ татан онцолж болно.

Тус компанийн гүйцэтгэх захирал Х.ГАНЧУЛУУН гэгч эрхэм айл өрхөөс хураасан ТОГНЫ МӨНГӨӨР хөргөгч, тоос сорогч, ус буцалгагч, кофены машин тэргүүтэй ЦАХИЛГААН БАРАА, 154 саяар бага багтаамжийн автобус, 21 саяар AI сургалт авсан зэрэг зөрчил гаргажээ. Эдгээр мөнгөн зарлага нь Төсвийн тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуульд НИЙЦЭХГҮЙ байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.