
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Монгол улсыг гадаадад сурталчилах “Go Mongolia” санаачилгыг хэрэгжүүлсэн. Үүнийг удирдан зохион байгуулах чиг үүргийг тухайн үеийн Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал Залуучуудын сайд Ч.Номин өөрийн ажлын аппратдаа нэгэн Үндэсний хороо байгуулан татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр зарцуулдаг байсан БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.
БАРИМТ: Монгол улсын гадаадад сурталчилах “Go Mongolia” түлхүүр үгийг олон улсад таниулах, дэлхийд нэр хүндтэй соёл урлаг, спортын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад 1 тэрбум 716 сая 80 мянган төгрөг зарцуулахыг Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооноос гаргасан.
БАРИМТ: Монгол улсыг олон улсад сурталчин таниулах чиглэлээр ИБУИНХУ-ын “BBC” мэдээллийн агентлагтай хэрэгжүүлж буй төсөлд 13 сая 685 мянган төгрөгийн ҮЛДЭГДЭЛ төлбөрийг ханшийн зөрүү гэх утгаар шилжүүлсэн.
БАРИМТ: ИБУИНХУ-ын мэргэжлийн хөл бөмбөгийн “фулхем” клубтэй хамтран “Go Mongolia” Үндэсний брендийг сурталчилах зорилгоор 12 дугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрийг тэмдэглэх ажлын зардалд 14 сая 879 мянган төгрөг гаргасан.
БАРИМТ: Швейцарийн Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Монгол улсыг сурталчилах “Монголиа Хаус” төсөлд 85 сая 680 мянган төгрөг үрсэн.
БАРИМТ: Монгол улсыг “Go Mongolia” түлхүүр үгээр дамжуулан олон улсад сурталчилан таниулах чиглэлээр “Mongolia house” арга хэмжээнд 36 сая 500 мянган төгрөг зарцуулсан.
БАРИМТ: “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Унгарын Будапештийн “Митем” олон улсын театрын наадамд Улсын драмын эрдмийн театрын “ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжгийг тоглуулахад 400 сая төгрөг зарцуулсан.
БАРИМТ: “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчилан таниулах нэгдсэн стратеги боловсруулж хэрэгжүүлэхэд “Эдэлман” компанитай хамтран ажиллахад шаардлагатай 1 тэрбум 700 сая төгрөгийг өгсөн.
БАРИМТ: Монгол улсын аялал жуулчлалын хөгжлийн стратегийг боловсруулах чиглэлээр Бостон Консалтинг Групптэй хамтран ажиллахад 1 тэрбум 650 сая төгрөгийг шилжүүлсэн.
БАРИМТ: Монгол улсыг “Go Mongolia” нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулахад 230 сая 916 мянган төгрөг төсөвлөсөн.






Холбоотой мэдээ
-
2 цаг 55 мин
-
2025-10-17