
Улстөрч агентлагаас “ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН” цуврал бичвэрийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн онцлох ТЭРБУМТАН ЗАХИРАЛ нь Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал Атарбаатарын ЭНХЖИН.
Тэрбээр 1998-2003 оны хооронд Америкийн нэгдсэн улсын Ютагийн их сургуулийн Санхүүгийн бакалавраар төгссөн бол 2009-2012 оны хооронд Австралийн Куртины Технологийн их сургууль, Эрдэс баялагын эдийн засгийн магистр хамгаалжээ. 2004-2007 онд Монголбанкны Валют, эдийн засгийн газарт Эдийн засагчаар ажилласан. 2007-2012 оны хооронд тус банкны Эрсдэлийн удирдлагын албанд Эдийн засагч, 2012-2016 Монголбанкны Эрсдэлийн удирдлагын албаны Ахлах эдийн засагч, 2016 онд Монголбанк, Эрсдэлийн удирдлагын албаны захирал, 2017 онд Монголбанк, Тамгын газрын захирал, 2017 оноос өнөөг хүртэл Монголбанк, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирлаар ажиллаж байгаа нэгэн юм.
Төрд ажиллаад ТЭРБУМТАН БОЛОХ ямар ч боломжгүй гэдгийг Монголын өнөөгийн нийгэм, цалингийн тогтолцоо илт харуулна. Монголбанкны газрын захирал байлаа гээд ТЭРБУМТАН болтлоо томрох боломжгүй атал А.ЭНХЖИН захирал ямар аргаар БАЯЖСАН нь анхаарал татна. Тэрбээр 2023 онд 705 сая 286 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2024 онд 306 саяыг олдог болтлоо навс унажээ. Гэр бүлийнхэн нь 903 саяын орлого олдог байснаа 2024 онд 51 сая 300 болтлоо ЯДУУРЧЭЭ. 2023 онд 1 тэрбум 400 саяын хөрөнгө борлуулсан бол 2024 онд 1 тэрбум 437 саяын борлуулалт хийсэн байна.
Өмнө нь 1 тэрбум 500 саяын 2 орон сууцтай байсан бол 2024 онд НЭГ ОРОН СУУЦ, НЭГ АВТО ГАРААШ худалдан авч 2 тэрбум 30 саяын 3 орон сууц 1 авто гарааштай болжээ. 65 саяын үнэтэй туулах чадвар сайтай LX RX 350 машинтай, 30 саяын үнэлгээ бүхий эзэмших эрхийн 4 газартай, 28 саяын АЛТ МӨНГӨН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, дансандаа 15 саяын хадгаламжтай, уул уурхайн “Олова” ХХК, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн зөвлөгөө өгөх “Парагон партнерс” ХХК, ашигт малтмал, гадаад худалдааны Принципал инвестмэнтс ХХК-иудаас тодорхой хувь хүртдэг ТОЛГОЙ БАЯЧУУДЫН нэг төдийгүй мэдээлэлд ойр байдлаараа дамжуулан өөрий бизнесээ өргөжүүлдэг нэгэн юм.






Холбоотой мэдээ
-
20 цаг 59 мин
-
21 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
2025-10-17
-
Өчигдөр 10 цаг 33 мин