ХОХИРОГЧ: Зургаан жилийн өмнө дахин төлөвлөлт гээд айлуудыг нүүлгэсэн. Гэтэл одоог хүртэл хашаа байшин ч байхгүй, орон сууц ч байхгүй хаана амьдрахаа мэдэхгүй явж байна
Ulsturch.mn
LIVE
/
49 мин

Улсаас дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх нэрийн дор иргэдийн газар, орон сууцыг чөлөөлөн авснаас хойш олон жил өнгөрсөн ч асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөөгүй гэх гомдол, бухимдал иргэдийн дунд нэмэгдсээр байна. Тэдний хэлж буйгаар нөхөн олговор олгох, шинэ орон сууцанд оруулах, эсвэл гэрээний дагуу үүргээ биелүүлэх ажил удааширч, зарим тохиолдолд бүр тодорхой шийдвэргүй олон жил болсон аж.

Иргэдийн үзэж буйгаар дахин төлөвлөлтийн ажил удааширснаас болж амьдрах орчин доройтож, түрээсийн байрны зардалд орсон, эд хөрөнгийн эрх нь удаан хугацаанд тодорхойгүй байдалд орсон зэрэг хүндрэлүүд үүсжээ. Мөн төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагууд хариуцлагаа тодорхой хүлээхгүй, асуудлыг нэгнээсээ нөгөөд шилжүүлсээр байгаа нь иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж байгаа талаар тэд онцолж байна.

Иймээс дахин төлөвлөлтийн хүрээнд хохирол амссан иргэд гэрээний хэрэгжилтийг хангах, нөхөн олговор болон орон сууцны асуудлыг шуурхай шийдвэрлэх, төслүүдийн явцыг ил тод мэдээлж, холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.