Өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр ЦАЛИНЖИЖ, том өрөө тасалгаа, төрийн сайдын сэнтийд заларчихсан атлаа “буруу гараар” баяжиж байгаа Н.НОМТОЙБАЯР сайдад шударга ёс гэгч нь үйлчлэх үү. “Монголын Алт” компани гэхээр Н.Номтойбаяр сайдтай шууд хамааралтай болчихно. Түүний бизнесийн гол хэсэг, улстөрд орохдоо тараадаг мөнгөнийх нь эх үүсвэр гэхэд хол зөрөхгүй. Үүнийгээ ч тэр ил тод зарлачихдаг. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт өнөөг хүртэл МАК-ийн нэр тодоос тод бичээстэй буй.
МАК уул уурхайн салбарт голлон ажилладаг. Олон ч салбар компанитай. Тэдгээрийн нэг нь Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдын нутагт орших “ДОРНОД МАК” нүүрсний уурхай. Зүй ёсоороо ч, хуулиараа ч тэр уг уурхай төрийн мэдлийнх байх ёстой. Яаж яваад, хэдэн онд, хэний нөлөө, гарын үсгээр МАК-ийнханы мэдэлд оччихсоныг хөөвөл урт хөвөрсөн бичвэр болно.
УИХ-аас батласан “Үндэсний баялгийн сан”-ийн тухай хуулиар бол “Дорнод Мак” уурхайн тодорхой хувь нь Төрд ирэх л ёстой. Засгийн газраас ч уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн өмчийг хувьдаа ашиглаж байгаа аж ахуй нэгжүүдтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Гэвч яг энэ уурхайн нэр дурдагдаагүй нь анхаарал татна. Нэг хэсэг “Төгрөг нуурын орд”-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас авъя, “Бор тээгийн орд”-ы, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангаас авъя гэдэг акч хүчтэй өрнөж байсан. Тэгвэл “Дорнод МАК” уурхайг ч бас Н.Номтойбаяр сайд болон түүний аав ээж, дүү нараас салгаж авах хэрэг гарах нь. Түүнээс гадна Н.НОМТОЙБАЯР шадар сайдын хувьд АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ зүйлд холбогдож болзошгүй нь!! Ашиг сонирхолын зөрчил гэж "Нийтийн албан тушаалтны үйл ажиллагаа ямагт нийтийн ашиг сонирхлын төлөө чиглэгдэж, хувийн ашиг сонирхлоос ангид байх зарчмыг баримтлан ажиллах шаардлага" -ыг ойлгож болно.
-
Монгол улсын хувьд НҮБ-ын эсрэг Авлигын конвенцод 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, энэхүү конвенцоор ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. Тус хуулийн 3.1.3-т "Ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгодог байна.
Тэрээр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын албанд томилогдохдоо "Засгийн газрын гишүүн "Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ." гэж тангараг өргөсөн.
Н.НОМТОЙБАЯР сайд ба ТҮҮНИЙ ГЭР БҮЛИЙНХЭН төрөөс сар бүр 1.1 ТЭРБУМ төгрөг “СААДАГ” баримт
“Дорнод бүсийн эрчим эрчим хүчний систем” ТӨХК гэж бий. Зүүн бүс тэр дундаа Дорнод аймгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг төрийн байгууллага. Энэ компанийн гол түүхий эд болох нүүрсний хэрэглээний тэн хагасыг нь буюу жилд 417 сая 500 тонн нүүрсийг Н.Номтойбаяр сайдын мэдлийн “Дорнод МАК” уурхайгаас нийлүүлэх гэрээг 2026 оны 03 дугаар сард байгуулсан.
2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Жаргалсайхан, “Монголын Алт МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.ЦЭЛМҮҮНТЭЙ №ХА/2026/20 дугаартай “НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ” байгуулж эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай Б-1 маркийн хүрэн нүүрсийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ээс 2027 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд тогтвортой нийлүүлэхээр тохиролцсон байна.
Гэрээний гол бүтээндэхүүн нь Б-1 маркийн чийглэг өндөртэй, эрчим хүчний хүрэн нүүрс. Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдын нутаг дахь “Дорнод МАК” уурхайгаас ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагийн хооронд нийлүүлнэ гэжээ.
Ингэхдээ нэг тонн нүүрсийг эрчим хүчний зохицуулах хорооны батласан тарифын дагуу 36000-45600 төгрөгийн хооронд байхаар тооцсон. “Дорнод МАК” уурхайн Б-1 макрийн эрчим хүчний хүрэн нүүрсний илчлэг нь 2300 ккал учир нь үнийг 3600 төгрөгөөр тогтсон байна. Уг компанийн зүгээс нүүрсэээ сар тутамд 25.000 тонноос 40.000 тонноор нийлүүлэх хувиар гаргаж нийт 417, 500 тонн нүүрснийг 15 тэрбум 30 сая төгрөг олохоор гэрээлжээ. Дээрх мөнгийг 12 сард хувааж үзвэл сар бүр нэг тэрбум 212 сая 500 мянган төгрөгийг төрөөс авдаг байх нь.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн санхүүгийн баримтаас үзвэл 2026 ны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл “Монголын Алт МАК” ХХК-ийн ГОЛОМТ БАНК – 8140000114 данс руу 2026 оны 10 дугаар сарын 01-нд 1 тэрбум 246 сая 473 мянган төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-нд 1 тэрбум 111 сая 501 мянган төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 01-нд 870 сая 827 мняган төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 02-нд 1 тэрбум 199 сая 807 мянган төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 03-нд 1 тэрбум 368 сая 590 мянган төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-нд 1 тэрбум 762 сая 618 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Гэрээ байгуулж, нүүрс худалдаж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл 6 тэрбум 361 сая 210 мянга орчим төгрөгийг Н.Номтойбаяр сайдын халаасанд хийжээ.
Холбоотой мэдээ
-
1 цаг 34 мин