ГОДРОНГИЙН ВАКЦИНГҮЙ гэж сайд Ц.ИДЭРБАТ попров
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 2 мин

Говь-Алтай аймгийн зарим сумдын мал сүрэгт Ямааны годрон өвчин тархаж, улмаар 5000 орчим малыг устгалд оруулсан байна. Энэ талаар салбарын сайд нь мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай улсад годронгийн вакцин байхгүй. Дотооддоо үйлдвэрлэхэд сар гаруй хугацаа хэрэгтэй. Мал эмнэлгийн Ерөнхий газар энэ асуудалд хариуцлагагүй хандсан. Арвас үүлдрийн ухныг унтуулгатайгаар улсын хил давуулан оруулж ирж, мал сүрэгт нийлүүлсэн байна. Тагнуулын байгууллага үүнийг хариуцна. Шалгаж байгаа. Буруутай этгээдэд хариуцлага тооцно" гэв.

Ц.Идэрбат анх сайд болохдоо "шаварт уначихсан МЭЕГ"-ыг татаж гаргана. Үүнд сайн удирдлага хэрэгтэй"  хэмээгээд МЭЕГ-ын даргаар өөрийн хүнээ томилсон. Гэвч асуудал дэгдэнгүүт нүүр буруулж, түүнийг шоронд орох ёстой мэтээр мэдээлэл хийж, татаж гаргах гэж байсан мал эмнэлгийн агентлагаа шавар луу  нь буцаагаад түлхчих шиг боллоо. Хариуцсан салбартаа МАХНЫ ХУЛГАЙ, богийн шүлхий, ямааны годрон тархаачихаад өөрөө нэр цэвэр үлдэж буй сайдын толгойг элсээр байх уу Ерөнхий сайд аа!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.