Пусан суугаа Ц.ЖАДАМБАА консул тэргүүтэй төлөөлөгчид Дэлхийн хотуудын аялал жуулчлалын уулзалтад оролцжээ
Батхуяг
Үйл явдал
/
38 мин

Хоёр дахь удаагийн “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын уулзалт” арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд МУ-аас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа оролцлоо.  Энэ удаагийн тус уулзалт нь "Дотоодын аялал жуулчлал: Хотын эдийн засаг ба аялал жуулчлалын инновацын холбоос" сэдвийн дор явагдаж байна. Тус уулзалтад 16 орны 31 хотын төлөөлөгчид, засгийн газар болон олон улсын байгууллагын албан тушаалтнууд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн төлөөлөгч зэрэг 700 гаруй хүн оролцож байгаа ба МУ-аас Өмнөговь аймгийн төлөөлөгчид оролцож байна.

Тус уулзалтаар орон нутгийн өвөрмөц нөөц, соёлыг аялал жуулчлалын өрсөлдөх чадвар болгон хөгжүүлж, аялал жуулчлалын инновацаар дамжуулан хотын эдийн засгийг сэргээх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодлогын чиглэл болон хот хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм.  Энэхүү уулзалтын хүрээнд үндсэн хуралдаан, өндөр түвшний бодлогын хуралдаан, элчин сайд нарын хуралдаан, хотын дарга нарын уулзалт, хоёр талын уулзалтууд гэх зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.