“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын 2027 оны бизнес төлөвлөгөөг батлуулах бэлтгэл ажлын хүрээнд үйлдвэрийн газруудын өвөлжилтийн бэлтгэл болон бизнес төлөвлөгөөний төсөлтэй газар дээр нь танилцаж, санал зөвлөмж өгч, мэдээлэл солилцон ажиллаж байна. Энэ хүрээнд нэгдлийн Гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулагдсан Техникийн баг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Багануур” ХК-д ажиллаж байна.
Ажлын уулзалтын эхэнд “Багануур” ХК-ийн энэ оны гүйцэтгэлийн явц, 2027 оны бизнес төлөвлөгөөний төслийн талаар танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа. Үүний дараа уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Техникийн багийн Багануур ХК-д ажиллах үйл ажиллагаа үргэлжилж байна.
-
2026-11-05