Э.Цэндбаатар гавьяат 16 тулаанд ЯЛАЛТ БАЙГУУЛСАН амжилтаар өөрийн жиндээ ТАВДУГААРТ эрэмбэлэгджээ
Батхуяг
Үйл явдал
/
19 мин

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдрөөр мэргэжлийн боксын ээлжит тулаанаа хийсэн билээ. Тэрбээр WBC холбооны АНУ-ын аваргын бүсний төлөө Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой тулалдсан юм. Э.Цэндбаатар ялалт байгуулснаар BoxRec сайтаас гаргадаг дэлхийн чансаанд жингийнхээ тавдугаарт бичигдэх боллоо.

Техас мужийн Эль Пасо хотод болсон тулаан 10 үе үргэлжилсний эцэст шүүгчдийн нэгдсэн саналаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа байгуулав. Тулааны эхний үед манай тамирчин өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан бөгөөд улмаар тулааны санаачилгыг алдалгүй явсаар ялагдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Харин түүнд ялагдсан М.Якубов мэргэжлийн замналдаа 26 тулаан хийхдээ 23 ялж, хоёр удаа ялагдсан үзүүлэлттэй болов. Тэр 2025 оны наймдугаар сард Уильям Фостерыг буулган авч, WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж эхэлсэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Кристиан Чаконтой тулалдаад шүүгчдийн саналаар тэнцсэнээр бүсээ хадгалж үлдсэн. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.