Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Засгийн газрын өнөөдрийн /2026.11.11/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
- Шинэ цагийн малчин үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл
- Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Транс - Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нэмэлт өөрчлөлт
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг 20 асуудал хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 22 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин
-
Уржигдар 12 цаг 10 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 58 мин
-
Уржигдар 10 цаг 57 мин
-
Уржигдар 08 цаг 42 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 08 цаг 32 мин
-
2026-11-05
-
Уржигдар 22 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 46 мин
-
Уржигдар 08 цаг 38 мин
-
Уржигдар 08 цаг 32 мин
-
Уржигдар 08 цаг 42 мин
-
Уржигдар 12 цаг 29 мин