Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарыг улстөрийн “А”- ч мэдлэггүй таричны охиныг кранаар зөөж, сайдын суудалд залан, удирдуулсан нь Монголын төрд “гай” болов.
Шуудхан хэлэхэд Ч.Номин сайд “GO MONGOLIA” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын гадаад улсад сурталчилах тусгай үүрэг хүлээн, улмаар ихээхэн хэмжээний төсөв тавиулж, түүгээрээ өөрөө гадаад руу зугаалан, хэрэггүй гэрээ, ашиггүй ажилд үрэн таран хийсэн. Түүний үр дагаварт одоо Монгол улс Арбитрын шүүхэд ялагдал хүлээж Английн Фүлхэм гэх хөлбөмбөгийн багт 6,5 тэрбумын хохирол буюу нөхөн төлбөр төлөх эрсдэл үүссэн гэв. Үүнийг одоогийн Засгийн газрын газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Баттөмөрийн Энхбаяр хэвлэл мэдээллээр бахархалтай зарлав.
Ч.Номин сайдын улсдаа байгуулсан гавьяа, төрдөө тарьсан гай нь үүгээр ч зогсохгүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй хамтарч Оюутолгой төслөөс авсан өндөр дүнтэй мөнгөөрөө “Монгол хаан” жүжгийг санхүүжүүлсэн, гадны байгууллагад төлбөр төлсөн гээд үйл хэргийн маргаанд ч нэр нь холбогдсон яваа. Түүнийг дээрх мэдээлэл, баримтыг түшиглэн Англи улсын хуулийн байгууллагатай хамтран шалгаж байгааг саяхан АТГ-ын мөрдөгчид онцолсон.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Миний толгой мэдэж томилсон ганц сайд бол Ч.Номин. Бусдыг нь Ерөнхийлөгчийн даалгавараар томилсон” гээд шууд хэлчихсэн. Тэгэхээх Английн “Фүлхэм” багт татвар төлөгчдийн мөнгөнөөс өгөх шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн даалгавар, захиасаар гэрээ байгуулсан байж ч болох юм.
Ямартай ч Монгол улсын Засгийн газар олон улсын Арбитрын шүүхэд ялах боломж тун бага тул нэхэмжлэгч байгууллагын хохиролд 6,5 тэрбум төгрөгийг гаргаж өгөхөөр болж байх шиг байна.
Тэгвэл энэ мөнгийг буруутай этгээд буюу одоогийн Засгийн газрын “Цахим хөгжил, инноваци, харилцаа холбоо”-ны сайд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын Номингоор өөрөөр нь төлүүлж болох юм. Эрх бүхий албан тушаалтны буруугаас үүдэлтэй хохирлыг буруутай этгээдээр нь төлүүлэх хууль бий. Одоо энэ хуулийг биелүүлье.
Төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүн, сайд дарга нар АТГ-т өөрийн хөрөнгөө мэдүүлсэн. Ч.Номин сайд хамгийн сүүлд 2025 АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ найман орон сууц, үйлчилгээний зургаан байгууллага, гурван авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээ 15 тэрбум 887 саяар үнэлсэн байна. 840 саяын гурван машин ээлжилж унадаг, 750 саяын үнэт эдлэлтэй, 13 саяар үнэлэгдэх хоёр газартай. Дотоодын банкинд 800 гаруй сая, гадны банкинд 200 гаруй саяын хадгаламж нээлгэсэн. 1,4 тэбрумын үнэлгээтэй койн-той, 30 орчим компанийн хувьцаа эзэмшдэг ажээ.
Холбоотой мэдээ
-
8 цаг 33 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Өчигдөр 17 цаг 59 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 36 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 10 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 06 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Уржигдар 10 цаг 27 мин
-
8 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 14 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 36 мин
-
Өчигдөр 10 цаг 36 мин