СХД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ СОНСОХООР болжээ
Батхуяг
Үйл явдал
/
11 мин

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчийн хувиар шинээр ажил хүлээн авсан Засаг дарга Д.Ундармаа болон дүүргийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар 2026 оны төсвийн нэгдсэн мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын явц болон царцсан сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлаар санал солилцов. Мөн дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Боловсролын хэлтсээс цаг үеийн мэдээлэл авч, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудтай танилцав.

Ирэх 2027 оны төсвийг төлөвлөхдөө иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан бүтээн байгуулалтыг эрэмбэлэх нь чухал гэж үзлээ. Иймд тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг 2027 оны төсөвт тусгуулахаар ажиллана. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.