Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяраар ахлуулсан ажлын хэсэг 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Алтай, Бугат, Төгрөг, Шарга сумдад ажиллалаа.
Энэ үеэр дээрх сумдад хийгдэж буй 10 бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцаж, ажлын гүйцэтгэл нь гэрээний хугацаандаа явагдаж буй 4 ажлыг үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, гэрээний хугацаандаа ашиглалтад бүрэн оруулж ажиллах талаар үүрэг даалгавар өгч, ажил нь эхлээгүй байгаа 6 ажлын гүйцэтгэгчид ажлаа яаралтай эхлүүлж хугацаандаа хүлээлгэж өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдлээ.
Алтай суманд:
1. Эмнэлгийн барилгын өргөтгөл-“Сэрүүн сайхан Алтай” ХХК - ажил эхлээгүй байна.
2. Засаг даргын Тамгын газрын барилга-“Босго толгой” ХХК – ажил эхлээд явагдаж байна.
3. Жишиг гудамж:”Ээж хайрхан” ХХК – ажлын гүйцэтгэл муу хийгдсэн одоо үргэлжлүүлж хийгээгүй байна.
4. Спорт заалны ажил – ажил эхлээгүй байна.
Бугат суманд:
1. Соёлын төвийн барилга-”Аксу Алтай” ХХК – ажил эхлээд явагдаж байна.
2. Спорт заалны барилга-”Аксу Алтай” ХХК – ажил эхлээгүй
3. Жишиг гудамж-”Аксу Алтай” ХХК – ажил эхлээгүй
Төгрөг суманд:
1. Эмнэлгийн барилга-“ Модон чөлөө” ХХК – ажил эхлээд явагдаж байна.
2. Дотуур байр- Сэрүүн сайхан Алтай” ХХК – ажил эхлээгүй.
3. Жишиг гудамж-“Өнө-Алтай” ХХК – ажил эхлээгүй.
Шарга суманд:
1. Эрүүл мэндийн төв-“JTKS” ХХК - ажил эхлээд явагдаж байна.
2. Цэцэрлэгийн барилга- Их цэнхэр” ХХК - ажил эхлэхэд бэлэн болсон байна.
3. Жишиг гудамж-“Айргийн хад” ХХК - чанар муутай хийгдсэн зэрэг бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.
Эдгээр 4 суманд тус бүр нэг ажил эхэлсэн бусад нь эхлээгүй байдалтай байгаа тул холбогдох компаниудад яаралтай ажлаа эхлүүлж хугацаандаа хүлээлгэж өгөхийг шаардаж, албан бичиг хүргүүлэхээр боллоо.


-
1 цаг 59 мин
-
2 цаг 16 мин
-
3 цаг 30 мин
-
5 цаг 57 мин
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 29 мин
-
Өчигдөр 13 цаг 19 мин
-
Өчигдөр 13 цаг 15 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-03
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2026-04-01
-
Өчигдөр 17 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 35 мин