Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилсан "ЖАНГАР ФЭСТИВАЛЬ 3 ЖИЛ-ДӨРГӨНИЙ ЭРЭГ ДЭЭРХ 247" чуулга уулзалт "ДӨРГӨН ХАТАН" нуурын эрэг дээр 7 хоногийн турш зохион байгуулагдана
Үйл явдал
/
2024-05-16

Жил бүр зохион байгууллагддаг “ГАНЦ БИЕ ЗАЛУУС- SINGLE PARTY 247” чуулга уулзалт “Дөргөн хатан” нуурын эрэг дээр 2024 оны 07 сарын 24-нөөс 07 сарын 30-ны хооронд зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна. “Ганц бие залуус”-ын чуулга уулзалтыг зохион байгуулснаар залуус өөр хоорондоо танилцаж, нөхөрлөж, харилцаа холбоо тогтоох, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын дархлааг дэмжих, ургийн бичиг хөтлөх, малчин залуусын гэр бүл төлөвлөлтийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм. Мөн анх зохион байгуулж эхлэхэд олон нийт шүүмжилж хүлээж авч байсан бол өнөөдөр залуусын дунд хүлээлт үүсгэж чадсан хөтөлбөр болон тэлжээ.

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар онцлон хэлэхдээ: Анхны чуулганаар Говь-Алтай аймгийн 1000 гаруй залуучууд чуулж байсан бол жил ирэх тусам өргөн цар хүрээг хамран өнөөдрийн байдлаар чуулганы үр дүнд 100 хос бие биенээ олж танилцан улмаар хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан. Ялангуяа хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, цус ойртолт явагдах аюулын харанга ойр байсан учир үүнээс сэргийлэх үүднээс уг үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Уг ажлыг нэг аймаг биш нийтээрээ хэвшил болгож, Монгол төрийн бодлогод тусгаж, төрөөс дэмжиж ажиллах нь чухал байна хэмээн онцлов.

“ГАНЦ БИЕ ЗАЛУУС- SINGLE PARTY 247” чуулга уулзалтанд одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгаас оролцож байгаач Монголын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй ганц бие залуус оролцох боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.110.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.