АРДЫН НАМЫН шинэ дарга “ААВЫН ХҮҮ” Н.УЧРАЛ...
З.Батхуяг
Онцлох улстөрч
/
2 цаг 33 мин

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эрх баригч МАН-ынхан Буянт-Ухаа спортын ордонд чуулж, намын даргаа сонгов. Цагаан байрнаас хальсан НАМЫН ХЭРҮҮЛ ЗОДООНДОО  ийнхүү цэг тавьж  38 настай, гурван удаа УИХ-ын гишүүн, гурван удаа Засгийн газрын гишүүнээр сонгогдсон улстөрийн өндөр боловсролтой Ням-Осорын Учралын 34 дэх даргаараа сонголоо.

Учрал ч намын дарга болно гэдэгтээ бат итгэлтэй байсны сацуу хэлэх үгээ хэзээний бэлдчихсэн, бараг цээжилчихсэн байж: Тайзан дээр зассан хүндэт индэрт гарангуутаа л их хуралд төлөөлөгчөөр оролцож буй 2246 хүнд хандаж “АРДЫН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ” гэх алдарт үгээ хэлэв.

Ардын нам өмнө нь ард түмнээсээ холдоод Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Соёлын сайд асан Ч.НОМИН, Херо БААТАР нартай хамт гадаадаар зугаалж байсан бололтой. Мөн Д.Амарбаясгалантай хамт “БОР ТЭЭГ”-ийн орд болоод НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР хил давчихсан байж болох юм. Ямар ч гэсэн холдчихсон 2050 он хүртэл ирэхгүй ээ гээд АЛСААС ХАРААД байж байсан байж хөөрхий. Тэгтлээ их алсарч холдсон НАМ аа иргэддээ эргүүлж авч ирэх чухал үүргийг Н.УЧРАЛЫН БАГ хүлээжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн У.ХҮРЭЛСҮХИЙГ “Та бол Монгол улсын ААВ” хэмээн үг хэлсэн нь нийгэм даяар тархаж шоолуулж байсан тэрбээр “ААВ” хэмээх Ерөнхийлөгчөөсөө ААВ НЯМ-ОСОРТОО ардын багш, Хөдөлмөрийн баатар зэрэг ТОМ ОДОНГ шууд аваад өгчихсөн ААТАЙ залуу. Одоо тэр барьцаа улам ахиулж ААВ хэмээх Ерөнхийлөгчөөсөө АРДЫН НАМАА бэлгэнд авчихлаа. Айхтар муу золиг. Ардын намын шинэхэн дарга Н.УЧРАЛД амжилт хүсье. Төрийн гурван өндөрлийн суудалд бүгдэд нь суух том мөрөөдөлдөө тэр аажим аажмаар хүрч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.