Эрээн хотын Намын хорооны орлогч дарга бөгөөд Эрээн хотын Ардын Засгийн газрын дарга Ма Хайтао нарын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийлээ. ӨМӨЗО-нд Эдийн засгийн тусгай 3 бүс туршилтаар нээгдсний нэг нь Эрээн хот юм. Уулзалтаар Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хөрөнгө оруулагчдад таатай бөгөөд нөгөө талаараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого баримтлахын тулд Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчилж, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүсийг Эрээний эдийн засгийн тусгай бүсийн төлөвлөгөөтэй уялдуулахгүйгээр хөгжих боломжгүй.
Уулзалтын хүрээнд Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хүнд аж үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр, аялал жуулчлал, худалдаа гэсэн 4 чиглэлээр хөгжүүлэх асуудлыг хөндлөө. Мөн замын холболт, дэд бүтцийн асуудал болон тусгай бүс дээрх лаборатори, стандартын талаар нэгдсэн ойлголтод хүрч, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
-
1 цаг 14 мин
-
2026-06-10