Энэ жилийн наадмыг "МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ" нэрийн доор зохион байгуулна
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 33 мин

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тэргүүлдэг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.  Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолт болон соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.  Энэ жил Үндэсний их баяр наадмын соёл урлагийн хөтөлбөрийг “Мөнхөд орших Монгол” нэрийн дор зохион байгуулах бөгөөд нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын уран бүтээл, тайзны найруулгын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар Соёл урлагийн салбар хороо мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.