"GS25" буюу Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 25 мин

Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж, татварын орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-𝟏𝟎𝟎 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр алдаршуулдаг жагсаалтад “Дижитал Концепт” компани 4 дэх жилдээ Монгол Улсын "ТОП 100 аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа. Дижитал Концепт ХХК нь монгол хүний бүтээлч ур чадварыг шингээж, олон улсын туршлага судалгаа шинжилгээнд үндэслэж, үйлчлүүлэгчиддээ илүү ая тухтай, урамшуулал хөнгөлөлтөөр баялаг, чанар стандартыг хангасан Life style платформ байж өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон байна.

Мөн Дижитал Концепт компани хэрэглэгчдэдээ найдвартай, түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгын хүрээнд ISO 9001:2015 Quality Management Systems стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, Олон улсын “SGS-CSTC Standards Technical Services” Co., Ltd компаниар баталгаажуулан албан ёсны гэрчилгээ болон Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж, АНУ-ын итгэмжлэл бүхий SIS Certification PVT Ltd-ээс стандартын гэрчилгээгээ тус тус гардан авч олон улсын стандартыг тогтмол баримтлан ажилладаг компани гэдгээ баталсаар байна.

GS25 ая тухтай салбар дэлгүүр нь чанарын бодлогын хүрээнд бараа, үйлчилгээний стандарт, ажилтнуудын ур чадвар, хэрэглэгчийн туршлагыг тасралтгүй сайжруулж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна. Эрүүл хүнсээр өглөө бүрийг угтаж, найрсаг сэтгэлээр 7 хоног бүр, 24 цаг хамтран ажиллаж, үнэнч шударгаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй нийт Дижитал Концепт ХХК-ийн 2,000 гаруй хамт олны өмнөөс үргэлж GS25 дэлгүүрийг сонгон үйлчлүүлдэг харилцагч, хэрэглэгч та бүхэнд талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.