“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 27 дугаарын тойм
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 1 мин

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулиуд болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай”,  “Хуулийн төсөл буцаах тухай”, ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын  2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай”, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай“, Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай”, “Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн зорилго нь байгаль орчин, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, хүлэмжийн хийн тэг ялгаралд хүргэхэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн механизм, карбон зах зээлийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллого, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд орших юм. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулиар тус хуулийн 33.1.2 дахь заалтад “иргэдэд сурталчлах” гэсний дараа “, цэргийн албаны офицер, ахлагч, алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэж нэмсэн байна.

Эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, хүүхдэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр 10 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг тооцох шалгуур үзүүлэлтийг тус тогтоолын хавсралтаар баталжээ. Харин “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Байнгын хороо буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасан. Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай“ тогтоолоор хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болох эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, зам тээвэр, барилга, хог хаягдал зэрэг салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох зорилттой уялдуулан хэрэгжүүлэхуур амьсгалын өөрчлөлтийн үндэсний платформыг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн сан, карбоны бүртгэл, хүлэмжийн хийн үндэсний тооллогын мэдээллийн системтэй холбон, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллага, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын мэдээлэл солилцох, бүртгэл хөтлөх, тайлагнах, хяналт тавих боломжийг бүрдүүлэхболовсролын сургалтын байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгаа хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээд, төрийн захиргааны байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ.

Түүнчлэн Зарим Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”  тогтоолоор УИХ-ын гишүүн М.Мандхайг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус сонгож, УИХ-ын гишүүн Б.Бейсенг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн. Харин “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай” тогтоолоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ, Н.Жанцан, Д.Өлзийбаатар нарыг тус зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ. Мөн “Сонгуулийн ерөнхий хорооны даргыг томилох тухай” УИХ-ын тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны даргаар тус хорооны гишүүн Н.Мягмарыг томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.