Монголын улс төрд нэг албан тушаалаас буух нь замналын төгсгөл болох албагүй. Харин дараагийн улс төрийн мөчлөгийн эхлэл болох тохиолдол бий. Үүний нэг жишээ нь Сайнбуянгийн Амарсайханы улс төрийн замнал юм. Тэрбээр бизнесийн салбараас төрийн албанд орж, нийслэлийн удирдлагаас УИХ, Засгийн газрын түвшин хүртэл ажилласан улстөрчдийн нэг. Нийслэлээс эхэлсэн улс төрийн замнал С.Амарсайхан 2012 оноос Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, 2017–2019 онд НИТХ-ын дарга болжээ. Улмаар 2019 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон 2020 он хүртэл ажилласан.

Хотын удирдлагад ажилласан энэ үе түүний улс төрийн замналын дараагийн шатанд гарах суурь болсон юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдож, удалгүй гүйцэтгэх засаглалд шилжив. Дөрвөн жил үргэлжилсэн Шадар сайдын үе 2021 онд С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар томилогдов. Түүний Шадар сайдаар ажилласан хугацаа нэг Засгийн газрын бүрэн эрхээр хязгаарлагдсангүй. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газарт ч Бүсчилсэн хөгжил, онцгой байдлын асуудал хариуцсан Шадар сайдаар үргэлжлүүлэн ажилласан. Ингэснээр нийслэлийн удирдлагаас гарч ирсэн улстөрч Засгийн газрын өндөр түвшний албан тушаалд хэд хэдэн жил дараалан ажиллав. Гэвч 2025 оны аравдугаар сарын 29-нд түүнийг Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тухайн үед түүний Засгийн газарт ажилласан нэг үе ийнхүү өндөрлөсөн ч улс төрийн замнал нь дууссангүй.

Таван сарын дараа Засгийн газарт эргэн ирэв Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хэдхэн сарын дараа С.Амарсайхан дахин Засгийн газрын танхимд орж ирэв. 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажлаа хүлээн авсан юм.

Өмнө нь нийслэл, онцгой байдал, бүсчилсэн хөгжлийн асуудал хариуцаж байсан түүний хувьд энэ удаа цагдаа, хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг хууль сахиулах тогтолцоог хариуцсан салбарыг удирдах болов. Тэрбээр салбартаа “Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэхээ зарлаж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа, хүний эрх, төр-иргэний итгэлцэлд чиглэсэн өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж байлаа. Дахин нэг улс төрийн эргэлтийн цэг Харин 2026 оны есдүгээр сарын 16. С.Амарсайханы нэр сүүлийн өдрүүдэд хууль сахиулах байгууллагын томилгоо, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааны төвд ороод байна. Тэрбээр өөрийн зүгээс олон нийтэд мэдээлэл хийж, өөртэй нь болон гэр бүлийнхэнтэй нь холбоотой зарим мэдээллийг улс төрийн зорилготой гүтгэлэг гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Нөгөө талд түүнтэй холбоотой томилгооны асуудлаар хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон улс төрийн хүрээнд шүүмжлэл, тайлбарууд гарч байна. Үүнтэй зэрэгцэн түүний Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалтай холбоотой асуудал улс төрийн анхаарлын төвд орлоо.

Ийнхүү 2025 онд Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж, 2026 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Засгийн газарт эргэн ирсэн С.Амарсайханы улс төрийн замнал дахин нэг эргэлтийн цэг дээр ирээд байна. С.Амарсайханы замнал НИТХ-ын төлөөлөгч. НИТХ-ын дарга. Нийслэлийн Засаг дарга. УИХ-ын гишүүн. Монгол Улсын Шадар сайд. Хууль зүй, дотоод хэргийн сайд. Албан тушаал, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж ирсэн ч С.Амарсайхан сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийслэлээс парламент, парламентаас Засгийн газрын түвшин хүртэл Монголын улс төрийн үйл явцад тасралтгүй оролцсон улстөрчдийн нэг хэвээр байна.
Харин 2026 оны есдүгээр сарын 16-ны үйл явдал түүний улс төрийн замналын төгсгөл үү, эсвэл дараагийн шинэ үеийн эхлэл үү гэдгийг цаг хугацаа харуулна.
-
Өчигдөр 10 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 01 мин
-
Уржигдар 17 цаг 09 мин
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 05 мин
-
Уржигдар 09 цаг 14 мин
-
Уржигдар 08 цаг 21 мин
-
Уржигдар 16 цаг 04 мин
-
Уржигдар 15 цаг 14 мин
-
2026-09-10
