Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Д.АМАРБАЯСГАЛАН бол Монгол улсын хөгжлийг залуурдах ХҮЧТЭЙ ЛИДЕР
Сонгууль-2024
/
2024-06-14

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа улс орон даяар эхлээд тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн 13 тойрогт өрсөлдөж буй намын дэвшигчдээ дэмжихээр намын дарга нар орон нутагт ажиллаж байна. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баруун бүсэд нэр дэвшиж буй 10 нэр дэвшигчийн сурталчилгаанд амжилт хүсч, иргэдтэй уулзан Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллаж байна. Тэрбээр Говь-Алтай аймагт иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр баруун бүсийн нэр дэвшигчдийн багийн ахлагч Д.Амарбаясгаланг дэмжиж "Миний эрхэм журмын нөхөр Д.Амарбаясгалан баруун бүсийн 2-р тойрогт багаа манлайлан нэр дэвшиж байна. Олон шинэчлэлүүдийг бид хамтдаа хийсэн. Олон эрсдэлтэй алхмуудыг ч хийж, уйлж бас ялагдаж явсан цаг хугацаа бидэнд бий. Үзэл санаа, үнэнч нөхөрлөл, анд нөхдийн бие биенээ дэмжиж хамт байгаа сэтгэлийн дэм бүхнийг ялдаг гэдгийг бид хоёрын нөхөрлөл баталсан юм. Манай Амарбаясгалан бол шинэчлэгч хүн, ажилсаг лидер, ирээдүйн Монгол Улсын томоохон хөгжлийг залуурдах хүчтэй улс төрийн лидерүүдийн нэг юм." хэмээн түүнийг тодотголоо.

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт нэр дэвшигч Д.Амарбаясгалангийн сонгуулийн штабаас

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.70.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.