П.САЙНЗОРИГ: Та хэн нэгний СЭЛЭМ БАМБАЙ болох хэрэггүй шүү
Батхуяг
Үйл явдал
/
41 мин

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу С.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. 

Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд иргэдийн итгэх итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй.

Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс та элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ. Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, энэ нийгмийн зөрчилдөөнт байдлыг дэг журмын хүрээнд, хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүн рүүгээ анхаармаар байна гэдэг зүйлийг хэлмээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.