Олон улсын хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэг нь Монголын Улаан Загалмайн хороо. Гол чиг үүрэг нь зэвсэгт мөргөлдөөн ба нийтэд учирсан гамшигт байдлын үед хүн амд эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс гадна хүнийг зовлон зүдгүүрт өртөхөөс сэргийлэх, учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөх, шударга ёсны зарчимд үндэслэн хүнийг яс үндэс, иргэний харьяалал, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн чиг хандлага, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, боловсролоос үл хамааран хүний аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах гэж тодорхойлсон байдаг.
Гэтэл эл байгууллага нь олон нийтэд мэдээлэл түгээх гэсэн агуулгаар “Тавантолгой түлш” ХХК –иас 100 сая төгрөгийн гэрээ байгуулж, эхний 50 сая төгрөгөө гаргуулан авчээ. Үлдсэн 50 хувийн зардлын 40 сая болон 10 саяар нь хувааж авахаар болжээ. Хүмүүсийн зовлон зүдгүүр, уй гашуйгаар МӨНГӨ ХИЙЖ байгаа Улаан загалмайн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа ханаж цадах болоогүй аж.
Хуулиараа төрөөс санхүүжих эрх нь нээлттэй. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэмнэлтийн горимыг эрчимжүүлж, төсвийн мөнгөөр элдэв сургалт, зөвлөгөөн, томилолт, хүлээн авал хийхийг хориглосон. Төр бүсээ чангална гэж Ерөнхий сайд Г.Занданшатар ч, Н.Учрал ч мэдэгдээд буй.
Гэтэл Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг дэнчинд тавьж Хятадаас хагас кокс нүүрс оруулж ирж, айл өрхүүдэд түгээдэг “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагууд Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын албан даалгавар зэргийг зөрчиж Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй 100 сая төгрөгийн сургалт, мэдээлэл сурталчилгааны гэрээ байгуулжээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 09 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 26 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 30 мин
-
Уржигдар 12 цаг 25 мин
-
Уржигдар 12 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 11 цаг 22 мин
-
Уржигдар 11 цаг 06 мин
-
Уржигдар 09 цаг 16 мин
-
Уржигдар 09 цаг 11 мин
-
Уржигдар 09 цаг 09 мин
-
Уржигдар 09 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 39 мин
-
Уржигдар 11 цаг 22 мин
-
Уржигдар 11 цаг 06 мин
-
Уржигдар 15 цаг 35 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
2026-09-19