Н.Отгонбаяр дарга 120 сая төгрөгөөр 1000 ХАР ТАРЛАН ҮХЭРТ зохиомол хээлтлүүлэг хийжээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
49 мин

Нийслэлийнхэн улс дотор улс байгуулж, төсөв дотор төсөв кохицуулдаг нэг хэсэг бүлэг байв. Тэд хотын төсвөөс 120 сая төгрөг гаргаж 1000 ширхэг хар тарлан үүлдрийн үхэрт зохиомол хээлтүүлэг хийжээ.

Ингэхдээ нэг үхэрт 80 мянган төгрөгөөр гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийхээр тооцож 80 сая төгрөг, малын хээд тодорхойлоход нэг үхэр тус бүрд 20 мянган төгрөг, бүртгэхэд хоёр мянган төгрөг, үхрийн чанарыг баллаар үнэлэхэд зургаан мянган төгрөгийг тус тус тооцсон байна.  Дээрх төсвийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар А/365 тоот захирамжаараа 2026 оны 03 дугаар сарын 16 нд шийдэж өгсөн байжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.