Т.МӨНХСАЙХАН гишүүн Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төсөл санаачилжээ
Үйл явдал
/
2024-11-12

Улсын Их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд “Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай” анхдагч хуулийн төсөл, холбогдох бичиг баримтын хамт бэлэн болгож www.lawforum.parliament.mn байршуулж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “АЛСЫН ХАРАА 2050” зорилтод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлсэн байдаг. Уг зорилтыг хангахад сургуулиар дамжуулан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нь хамгийг оновчтой арга зам гэж үзэж байна.

Хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын судалгааны тайланд 6-18 настай хүүхдийн эрүүл мэндийн байдал, сургуулийн орчинд үүсэж байгаа асуудлууд нь уг хуулийн хэрэгцээтэй гэж үзэх үндэслэл боллоо.

Үүнээс гадна хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын орчинтой холбоотой хууль тогтоомж, стандартууд батлагдсан боловч тухайн хууль тогтоомж нь хэрэгжиж байгаа эсэх, суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар тогтмол хийгдсэн тайлан судалгаа, түүнд үндэслэн хариу арга хэмжээний талаарх мэдээлэл байхгүй байна.

Хуулийн хүрээнд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүд болох суралцагсад, эцэг эх, асран хамгаалагч, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах ажил эхэлж байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

https://d.parliament.mn/.../ed99d2f5-ec9c-41d1-b226...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.9.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.