Монгол улсын иргэд дэлгүүрээс төмс, хүнс авахдаа хүртэл улсад ТАТВАР төлж байна. Татвар бол төсвийн орлогын бүрдүүлэгч гол хүчин зүйлийн нэг гэж үздэг. Тиймдээ ч иргэн, аж ахуй нэгж бүрийг татвараа өг, төл гэж хуулийн хатуу “алхаар” цохьдог. Болохгүй бол дансыг нь битүүмжлэн дарамтладаг.
Харин дарга нар ТАНСАГЛАН, зугаалдаг. Өнгөрсөн өвөл Нийслэлийн татварын газрын дарга нар шинэ жилээ тэмдэглэх нэрийдлээр гадаад явсан нь илчлэгдэж, улмаар хариуцлага хүлээн албан тушаал буурсан. Энэ жил тийм үйлдэл мөн л болов. Тодруулбал Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголоо УИХ-д өргөн барьсан үеэр Татварын байгууллагын дарга нар олноороо нийлээд гадгашаа явсан.

Тэдний тансаглал, зугаалга зөвхөн гадаад явж галуу шувууны мах идэх бус тансаг өрөө тасалгаа, буйдан сандалд ямбалах явдал юм. Тухайлбал 340 сая төгрөгөөр ТӨЛБӨРИЙН БАРИМТЫН СУГАЛААНЫ МАШИН худалдан авсан. “Оффис 365 системийн лиценз” худалдан авахад 349 сая 840 мянган төгрөг, “zoom” онлайн хурлын систем худалдан авахад 14 сая 500 мянган төгрөг тус тус зарцуулсан байна. Сугалаа зохион байгуулах шууд дамжуулалтын төлбөрт 39 сая төгрөг, сугалааны шууд тохирлын хөтлөгчийн гэрээт ажлын төлбөрт 12 сая төгрөг, Том татвар төлөгчийн газар тавилга авахад 54 сая төгрөг, хөшиг 10 сая төгрөг, үүдний тек 6 сая төгрөг зэргийг тус тус зарлагаджээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 58 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 51 мин
-
Өчигдөр 12 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 16 цаг 53 мин
-
2026-10-15