Нийслэл, дүүргийн дарга нарын хуулиас давсан шийдвэр, тушаал, мөнгө зарцуулалтыг МАН-ынхан эрх барьж байгаа цагтаа лав хязгаарлаж чадахгүй нь бололтой. Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар Нийслэлийн Засаг дарга нарын зарцуулсан хөрөнгийг ил болгож, хуудуутайг нь ил тод зарласан.
Яг түүн шиг дүүргийн дарга нарын идсэн уусан, буудлын өрөө захиалсан хэргийг ч бас шалгаж, олон нийтэд ил болгохгүй бол болохгүй нь. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Тамир гэгч 2026 оны 05 дугаар сарын 13-ний өдөр “Модон завь” ХХК-ийн захирал Э.Түвшинтэй “худалдах, худалдан авах” гэрээ хийж ХУУЛЬ ЗӨРЧИЖ 11 сая 319 мянган төгрөгөөр “Sony A7RV body”, 256 GB SD card зэргийг авсан байна.
Түүнчлэн, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Макс хотелс” ХХК-тай “зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-н 2027 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл байгуулжээ.
-
2026-06-26