Л.ЦЭНГҮҮНЖАВ захирал хууль зөрчиж 150 саяар АВТОБУС АВАХ аж
Япончуудын хандив туслам, хөнгөлөлттэй зээлээр Монголчууд 6 жилийн өмнө шинэ нисэх буудалтай болсон. Буудлын ашиглалтыг ерөнхийд нь хөрөнгө оруулагч тал хариуцаж байгаа бол Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК гэж бий. Захирал нь Л.ЦЭНГҮҮНЖАВ.
Эл газар татвар төлөгч иргэдийн төлж буй мөнгөнөөс 150 сая төгрөг зарлагадаж микро автобус авна гэжээ. Ингэхдээ 2026 онд шинээр үйлдвэрлэсэн, бензин, зорчигч тээврийн, 11 хүний багтаамжтай, таван хаалгатай байна гэх мэт шаардлага тавьжээ. Энэ нь төрийн хэмнэлтийн тухай хуультай харшилдаж байна. Уг хуульд төрийн өмчит компаниуд автомашин авахыг хориглосон. Цагаан дээр хараар бичсэн хуулийг ийнхүү зөрчиж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 45 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 34 мин
-
Өчигдөр 17 цаг 33 мин
-
Өчигдөр 17 цаг 27 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин