Ж.ЧИНБҮРЭН гишүүн Баянзүрхчүүдэд нүүрс түлэхгүйгээр ДУЛААН ӨВӨЛЖИХ арга хуваалцлаа
Батхуяг
Үйл явдал
/
19 мин

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Г.Лувсанжамц гишүүний эхлүүлсэн "ДУЛААН БААТАР" аяныг Баянзүрх дүүрэгт өрнүүллээ.  Намрын адаг сар гарч, өвлийн хүйтэн хаяанд ирлээ. Энэ үед айл өрх бүрийн өмнө тулгардаг чухал асуудлын нэг нь гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахаас гадна түлшний хэрэглээгээ хэмнэх явдал гэж тодотголоо.  УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамц ын санаачлан хэрэгжүүлж буй “Дулаанбаатар” аяныг #Баянзүрх_дүүргийн иргэддээ хамтран хүргэлээ. Уулзалтаар дулаалгын ач холбогдол, зөв технологи, материал, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон зээлийн боломжийн талаар мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөв.

Баянзүрх дүүрэг 131 мянга гаруй өрхтэй, нийслэлийн хамгийн олон өрхтэй дүүрэг. Тиймээс гэр хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах нь өрхийн зардлыг хэмнэхээс гадна нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

2024 онд утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг ахлан ажиллахдаа агаарын бохирдлыг бууруулахад богино хугацааны арга хэмжээнээс гадна урт хугацааны, тогтвортой шийдэл шаардлагатайг онцолж байв. Үүний нэг нь #түлшний хэрэглээг #бууруулах, дулаан алдагдлыг багасгах замаар хэмнэлтийг дэмжих бодлого юм.

Зөв технологиор гэр, байшин, цонхоо #дулаалснаар түлшний хэрэглээг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой талаар судалгаа танилцуулж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцын шийдлийг 13 аймаг, 4 дүүргийн 6,000 гаруй айл өрх ашиглаж байна.  Өнөөдрийн уулзалтаар дулаалгын материал, технологи, угсралтын үйлчилгээ үзүүлэгчид, банк, ногоон санхүүжилтийн байгууллагууд иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн боломжоо танилцуулсан нь ач холбогдолтой байлаа.

Утааг бууруулахын тулд төр бодлогын болон санхүүгийн дэмжлэгээ бүрдүүлж, хувийн хэвшил хүртээмжтэй шийдэл санал болгож, иргэд өөрсдийн амьдрах орчноо сайжруулахад идэвхтэй оролцох хэрэгтэй.

Иргэдэд бодит мэдээлэл, зөвлөгөө, санхүүгийн боломжийг нэг дороос хүргэж буй УИХ-ын гишүүн Ганзоригийн Лувсанжамц тэргүүтэй “Дулаанбаатар” аяныг зохион байгуулагч, хамтран ажиллагч бүх байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.