ТУРШЛАГА ялах уу, ЗАЛУУ НАС ялах уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-04-27

МАН-ын бага хурлын гишүүн, УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал 2024 оны УИХ-ын сонгуульд АН-ын одоогийн дарга, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийг АМЛАЖ АВААД буй билээ. Тэрбээр “Харвардын сургуульд би тэнцсэн ч Лу.Гантөмөр сайд улстөржөөд намайг тэнцүүлээгүй. Тэгсэн атлаа өөрийнхөө охинд хууль зөрчиж сургалтын тэтгэлэг олгосон” хэмээн гомдлоод буй. Харин үүнийг сонссон АН-ын дарга Лу.Гантөмөр “Тэр муу нусан буу надтай яаж өрсөлдөх юм. Харвард төгссөн гээд Коммунист бодлого л хэрэгжүүлэх гэж байгаа залуу ш дээ. Би сонгуульд өрсөлдөхгүй ч байж болно” хариу өгөөд буй. Энэ мэтээр МАН-АН-ын хоорондын зодооныг эхлүүлэв. Түүнээс улбаатайгаар Шилэн Цогоо С.Баярцогтыг амлав. Наанаа гоё соёл мэт боловч цаашаа МАН-ын залуучууд ялагдал амсах нь тодорхой.

О.Батнайрамдалыг бодвол Л.Гантөмөр улсад танигдсан, боловсрол мэдлэгээр илүүдсэн нэгэн. Улстөрийн нам удирдаж, олон салаа замтай намынхаа нөхдүүдийг нэгтгэж чадсан “хүчтэй улстөрч”. Монголын улстөрийн хоёр гол баганын нэг, сөрөг хүчний гол удирдагч нь юм.

О.Батнайрамдалын хувьд үзсэн туулсан, боловсрол, хүмүүжил, ёс зүйгээрээ Лу.Гантөмөр даргатай эн дүйцэхгүй ч “өөрийнхөө хэмжээнд лаг болчихсон” гэж сэтгэн оймоотож, хамраа сөхөөд буй. Урд ургасан чихнээс, хойно ургасан эвэр урт гэгчээр мань эрийн санаанд Лу.Гантөмөр БАГТААД байгаа бололтой.

Гэвч улстөр гэдэг их өөр. Өрнөл нь их сонирхолтой. Иргэд сонгогчид эцсийн мөчид ХУУЧИН ХУЛГАЙЧАА л сонгодог. Тэдэнд ШИНЭ БУРХАД хэрэгтэй мэт санагдавч эцсийн мөчид хуучнаа л гэдэг. Дээлийн шинэ нь, хүний хуучин нь дээр гэдэг шиг. Гэвч эрх барьж буй намаас О.Батнайрамдалыг яг дэвшүүлэх, эсэх нь тодорхойгүй. Тэр хүн бол гишүүн болох гэж бүх хүчээ шавхаж байгаа нэгэн. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж үгтэй.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.66.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.