ХББОСЯ: Сайд Ж.Батсуурь Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Үйл явдал
/
Өчигдөр 10 цаг 20 мин

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Талууд орон сууц болон усны менежментийн талаар нягт хамтран ажиллаж, бодит төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч, мөн Дэлхийн банкнаас Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын дундуур “Орон сууцны салбарын хэлэлцүүлэг” арга хэмжээг  хамтран зохион байгуулахаар тогтов. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.3.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.