Хулгайчдын бүлэглэлийн сайд Ц.ИДЭРБАТ  “НӨӨЦИЙН МАХНЫ ХУЛГАЙ” ХЭРГЭЭР хусагдах вий...!!
Батхуяг
Нийтлэл
/
45 мин

Ерөнхий сайд Н.Учралын танхимд урвагч олон бий. Хамгийн эхнийх нь УДГАНТАЙ тэрсэлдээд “карьераа” дуусгав. Удаах нь магадгүй мал мэддэггүй МАЛ-ын сайд Ц.Идэрбат байх. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “ХУЛГАЙЧДЫН БҮЛЭГЛЭЛ”-ийн гол хүмүүсийн нэг. Тохироогоор сайд болсон. Татаас, чихээс сайтай гар. Аймгийн Засаг даргын зөөлөн суудлаас Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр гишүүн болсон.

Сүүлд мөн л Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийн тохироогоор сайдын суудалд заларсан. Сайдын суудалд суухтай нь зэрэгцээд “мордохын хазгай” гэгч болж Монголоор дүүрэн SAT-1 шүлхий гарч, учраа мэдэхгүй сайданцарыг ёстой хөгийг нь хөлд нь чирсэн. Одоо ч асуудал үүссэн, дэгдсэн хэвээр буй. Ямартай салбарынхаа МӨНГӨ ХАМГИЙН ИХ ЭРГЭЛДДЭГ, ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЗАРЦУУЛАГДДАГ мал эмнэлгийн газарт “гарын хүнээ зоочихсон”. Түүгээрээ дамжуулж төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, тойргоо услаж, намынхаа хүмүүсийг угжиж байгаа нь ойлгомжтой. Баригдахгүй ч мөнгө мөрөө үлдээдэг жамтай.

Бодвол нөхдүүд ШҮЛХИЙН ВАКЦИНЫ төсвөөс хумаслах биз. Анх ярихдаа шаварт суусан МЭЕГ-ыг шавраас нь татаж гаргана гэсэн ч нөгөө салбар нь улам дордоод өөдийн нар үздэггүй ээ, хөөрхийс. Мал аж ахуйн салбар ингээд сүйрэх шатандаа унаж байх шиг.

Үүнээс гаднах нэг АЮУЛ бол МАХНЫ ХУЛГАЙ. Хотын дарга асан Х.Нямбаатарыг “2500 тонн мах хулгайд алдагдсан” гэх шалтгаанаар огцруулсан. Энэ хэргийн үнэн мөн, учир шалтгааныг олох үүргийг Ц.ИДЭРБАТАД өгсөн ч өнөөдрийг хүртэл нэг шат ахисангүй. Харин ч хотын иргэд 48 мянган төгрөгөөр нэг килограмм мах авч иддэг болчихлоо. Өмнөх хулгайн учрыг олоогүй байж дараагийн “ХУЛГАЙН МАХНЫ НӨӨЦ”-өө яриад унав. Тэрбээр “Төсвийн тодотголын хүрээнд 100 мянган тонн стратегийн нөөц улаанбуудай, 12-13 тонн хүнсний ногоон, 5000 тонн шатахуун, гурилын үйлдвэрүүдэд татаас өгөх хүлээлттэй байна. 2027 оны хаврын улиралд 15-20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ. Хуучин арилжааны банкуудаар дамжуулаад ААН-үүд хөнгөлөлттэй зээл авдаг, зээлийн хөнгөлөлтийг арилжааны банкууд руу олгодог байсан. Одоо зөвхөн арилжааны банк гэхгүйгээр ААН-үүдэд өгөх бололцоог бүрдүүлнэ.” гэж мэдээллэв. Энэ бол МАХ БЭЛТГЭЛИЙГ ЗАМААС ШҮҮРЭХ супер төлөвлөгөө.

ХХААХҮЯ өмнө нь ЖДҮ сангийн мөнгөө ХУЛГАЙД АЛДАЖ, САЙД НЬ ял шийтгүүлж байсан гашуун туршлага, хар түүхтэй. Ц.Идэрбат сайдын үед харин “ХУЛГАЙН НӨӨЦИЙН МАХ” ажиллагаа явуулж, түүндээ ороогдон шалгагдах, албан тушаалаасаа огцрох боломжийг бүрдүүлээд байгаа нь харамсалтай. Монгол төрийн үйл хэрэг УДГАН, БӨӨГИЙН толины тусгал, шооны нүхээр шийддэг болсон. Иймд Ц.ИДЭРБАТ сайдын хувь заяа ч иймэрхүү л зурагдсан байж болзошгүй. Удахгүй бас нэгэн УДГАН хамаг булхайг нь хэлээд өгөх вий дээ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.