УИХ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар "ДЦС-3” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 19 мин

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр "ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл, өргөтгөл шинэчлэл, станцын засварын ажлын явцтай танилцлаа.

Уг станц нь төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний 9.6%, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 29.8%, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 42%-ийг хангадаг, улсын онц чухал үйлдвэрийн газар юм.

Станцын зүгээс турбингенератор №7-г шинээр суурилуулах ажлыг 2026 оны арванхоёрдугаар сард, 50 МВт-ын турбингенератор №9-ийг шинээр суурилуулах ажлыг 2027 оны хоёрдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа талаараа танилцууллаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт ирэх өвлийн оргил ачааллын үеэр тус станц нь өндөр ачаалал авч ажиллах тул зуух, тоноглолуудын засвар, үйлчилгээ, бэлэн байдлыг өнөөдрөөс ханган ажиллах шаардлагатайг онцлон анхааруулав.

Сайд Б.Найдалаа өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.