Хэнтий, Сүхбаатарын зам ЦАС МӨС ИХТЭЙ байгааг анхаарууллаа
Үйл явдал
/
2024-02-09

Цагаан сарын баяр буюу шинийн 1, 2 ,3-ны өдрүүдэд иргэд нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчдог. Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Түүнчлэн зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг зөвлөе хэмээн ОБЕГ-аас мэдээллээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.172.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.