Баянгол дүүрэгт таван сургуулийн гадна лед гэрлэн гарц суурилууллаа
Үйл явдал
/
2024-02-09

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах ажлыг нийслэлийн есөн дүүргийн 102 байршилд Нийслэлийн төсвөөр хийж байна.

Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх сургууль, цэцэрлэгийн ойролцоо 12 байршилд 15 явган хүний гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн гадна 6 байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал,

БГД-ийн 4-р хороо, 20-р сургуулийн урд талд (1)

БГД-ийн 10-р хороо, 113-р сургуулийн баруун талд (1)

БГД-ийн 11-р хороо, Сэтгэмж цогцолбор сургуулийн зүүн талд (2)

БГД-ийн 19-р хороо, 47-р сургуулийн баруун талд (1)

БГД-ийн 27-р хороо, 38-р сургуулийн урд (1) явган хүний лед гэрлэн гарцыг тус, тус суурилуулаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.72.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.