Баянгол дүүргийн 29-р хороонд УЛСЫН СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ саналыг 2000 иргэн дэмжиж гарын үсэг зуржээ

Нийслэлд өөрийн хороондоо ерөнхий боловсролын сургуульгүй хороод олон бий. Тэдгээрийн нэг нь Баянгол дүүргийн 29-р хороо байв. Тус хорооны 2000 иргэн хороондоо улсын сургуультай болох боломжийг судлаж шийдвэр гаргуулах хүсэлтийг дүүргээс сонгогдсон Х.Ганхуяг гишүүнд уламжилжээ. Тодруулбал, БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 29-Р ХОРООНД "УЛСЫН СУРГУУЛИЙН АСУУДЛЫГ" ШИЙДҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ 2000 ГАРУЙ ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН байна.

Тус хороонд төрийн өмчийн сургууль байхгүйн улмаас сургуулийн насны 3100 гаруй хүүхдийн эрх зөрчигдөөд байгаа аж. Х.Ганхуяг УИХ-ын гишүүн болохдоо л чанартай, хүртээмжтэй боловсролыг иргэддээ хүргэх зорилгыг тавьж ажилласны хүчинд төрийн өмчийн сургуульгүй 10 хороонд сургуультай болох шийдлийг гаргасан чаджээ. Үлдсэн ганц хороо болох 29 -р хорооны сургуулийн асуудлыг ийнхүү шийдүүлэх хүсэлтийг иргэдийн хамт нэгдэж, ХОТЫН ДАРГАД уламжлахаар болсон байна. Эрин, Өнөр хорооллын оршин суугчдаас санал авч, гарын үсэг цуглуулан ажиллаа. Иргэдийн хүсэлтийг Хотын дарга болон Засгийн газрын тэргүүн, холбогдох албаны хүмүүст уламжлах аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.226.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.