Хан-Уул дүүргийн иргэдийг санхүүгийн луйвар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгуулагдлаа

“Дэлхийн Мөнгөний Долоо Хоног-2024” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох , санхүүгийн эрсдэл, цахим орчинд үйлдэгдэж буй санхүүгийн луйвар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 25 хорооны иргэдэд зохион байгуулав. Уулзалтад Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургул “Дэлхийн мөнгөний 7 хоног-2024 болон олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх бодлого сэдвээр Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Өлзийбаярын Заяажаргал “Иргэдэд тохиолдож буй санхүүгийн луйвар, эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр Шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюун “Өрхийн төсвийн удирдлага” сэдвээр Мандал Лайф Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнэ “Ирээдүйн хөрөнгө оруулалт – Амь Даатгал” сэдвээр тус илтгэл тавьж иргэдэд санхүүгийн мэдлэг мэдээлэл хүргэлээ. Мөн иргэдэд асуултын дагуу холбогдох мэдээллийг өгч Мандал лайф даатгал ХХК даатгал, мэдээллийн үйлчилгээ хүргэн ажиллав. Та мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулах алхам хийгээрэй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.