Шар усны үер аюулын эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсрууллаа
Үйл явдал
/
2024-04-03
Онцгой байдлын ерөнхий газар, УОК-ын Шуурхай штабаас хамтран “Шар усны үерийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний шуурхай төлөвлөлт, удирдлага, зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдэвт ширээний дасгал сургуулийг зохион байгууллаа. Дасгал сургуульд УОК-ын Шуурхай штаб, нийслэлийн Онцгой комисс, шуурхай штаб, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Замын хөгжлийн газрын ажилтан, алба хаагчид хамрагдсан юм. Энэ үеэр оролцогчид нийслэлийн зарим дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер аюулын эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсрууллаа.
Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршил байгаагаас Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг эрсдэл өндөртэй бүсэд орж байна. Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 1900 орчим айл өрхийн 500 орчим нь зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагуудаас айл тус бүрт очин нүүлгэх тухай мэдэгдлийг хүргэхийн зэрэгцээ хүн олноор суурьшдаг байршлуудад хөдөлгөөнт дуут дохио ажиллуулж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, хариу арга хэмжээ авах заавар зөвлөгөөг хүргэж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.