БЗД-ийн 23-р хороонд хөдөлмөр халамжийн, нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ
Үйл явдал
/
2024-04-03

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд Улиастай буюу БЗД-ийн 23-р хороонд Хөдөлмөр халамжийн, Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ. Тус төвөөр БЗД-ийн 11, 20, 23, 28, 35-р хорооны иргэд дээрх байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байгаа бөгөөд мөн дээрх хороодын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автобусны карт шинээр олгох, сунгах үйлчилгээг Хөдөлмөр халамжийн хэлтсээс үзүүлж эхэллээ. Иймд иргэд та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.228.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.