Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станцын ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулна

Аймгийн Засаг дарга тус станцын хамт олонтой уулзаж талархал илэрхийлэн, станцын байдалтай танилцаж, аймаг орон нутгийнхаа цаг үеийн мэдээллийг өглөө.

ДЦС ТӨХК-ийн хувьд ажиллах нөхцөл хүнд, ажлын ачаалал өндөр, ажилчдын ахуйн байр буюу хувцас солих өрөө, хоолны газар, халуун усны байр зэрэг нь хуучирч муудсан зэрэг тулгамдсан асуудлууд их байна!

✅2024 онд аймгийн ИТХ-аар тус станцад орон нутгийн төсвийн нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажилчдын байр барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

4 хүн ба газрын тос боловсруулах үйлдвэр нарын зураг байж магад

Ингэснээр 170 гаруй станцын ажилчид ажлын байрандаа тав тухтай байх боломж бүрдэнэ.

Нийгмийн даатгалд өр үүссэн тул ажилчид нь аливаа үйлчилгээ авч чадахгүй байгаа нь хүндрэлтэй байна гэдгийг ажилчид нь онцолж байна! Мөн станцыг үнэгүй нүүрсээр хангаж байсан тул цалингаа нэмэх боломж бас гарсан тухай ярьж байна. Аймаг орон нутгаас тус станцын инженер техникийн шилдэг 15 ажилтанг БНХАУ-ын томоохон хотуудын станцын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалд хамруулахаар боллоо. Даланзадгадын цохилох зүрх ДЦС ТӨХК нь 2023-2024 оны оргил ачааллын үеэ амжилттай дуусгаж ирэх жилийн бэлтгэл, засвар үйлчилгээндээ орно, дулааны эрчим хүчний хэрэглээ ихсэж байгаа нь шинээр ДЦС барих зайлшгүй шаардлага үүссэн билээ.

3 хүн ба "IH QUC GUC" гэсэн бичвэр нарын зураг байж магад

2013 онд орон нутгийн төсвөөр өргөтгөл барьсан нь өнөөг хүртэл бид " гал алдахгүй" өвөлжих боломжийг олгосон юм.

Шинэ станц барих ажил урагшилж байгаа бөгөөд орон нутгийн төсвөөр ТЭЗҮ-г боловсруулаад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.