С.Зориг агсны хэрэгт холбогдож байсан иргэн Т.ЧИМГЭЭ ТӨРӨӨС 48 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛЖЭЭ
Үйл явдал
/
2024-04-16

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдсэн хэмээн үзэж сулласан. Улмаар Засгийн газрын хуралдаанаас тэдний хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Тэгвэл иргэн Т.Чимгээ Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа "Эрүүдэн шүүгдэж, бие сэтгэл санааны хүнд дарамтад өртөж нэр төр, алдар хүнд, эргэж олдохгүй цаг хугацаа, үр хүүхдийнхээ амь насаар хохирсон, үлдсэн насандаа "алуурчин” гэх гүтгэлэг доромжлолын төлбөрт 48 тэрбум төгрөгийг Төрөөс нэхэмжилж байна" хэмээжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
0
0
1
2
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.77.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.