З.МЭНДСАЙХАН: Малын арьс, шир, ноос ноолуурыг үнэд хүргэх "ЦАГААН АЛТ" хөтөлбөрийг ХЭРЭГЖҮҮЛНЭ
Үйл явдал
/
2024-04-16

Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил харуицсан зөвлөх З.Мэндсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөнгөн аж үйлдвэрийг дэмжих “Цагаан алт – үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, банкны салбар, ноос ноолуур арьс ширний холбоо, их дээд сургууль, эрдэмтэн судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлж, санхүүжилт, үр дүнг танилцууллаа. Хөнгөн үйлдвэрийн салбарыг шинэ шатанд гаргах, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнд оруулах, үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах зорилготой “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг үйлдвэрлэл эрхлэгчид дэмжиж саналаа илэрхийлэв.

Хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, үйлдвэрлэлийг 1.5 дахин, экспортыг 1.7 дахин, ажлын байрыг 1.3 дахин өсгөнө. Мөн ноосны бүрэн боловсруулалтыг 25-55 хувь, үйлдвэрлэлийг 2.8 дахин, экспортыг 1.5 дахин, ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлэх бол арьс, ширний боловсруулалтыг 30-50 хувь, борлуулалтыг 2.1 дахин, экспортыг 2.3 дахин, ажлын байрыг 1.7 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.

Тухайлбал, эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацааг уртасгах, МСҮТ-ийг төгсөгчдөд нэг жил ажилласны дараа тэтгэлэг олгох, үндэсний үйлдвэрийн ажилчдыг ипотекийн зээлд хамруулах, брэнд хөгжүүлэх, кластерын хамтын ажиллагааг өрнүүлэх, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, арьс шир, ноосны урамшуулал олгох хэрэгтэй.

Түүнчлэн импортын савхинд татвар ногдуулах, Эмээлтийн эко үйлдвэрийн парк руу нүүлгэх шилжүүлэх ажлыг хөнгөлттэй зээлтэй холбох, уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид үндэсний боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийвэл татвараас чөлөөлөх, гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж үндэсний үйлдвэрээ хамгаалах санал гаргалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.