Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна

Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөл хүний нөөцөөр 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар Улаанбаатар хотод 66 хүнийг, Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвгөл аймагт тус тус 18 хүнийг бэлтгэн гаргасан.

Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан.

Энэ оноос дээрх аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах дадлагажуулагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Харин энэ удаад 04 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс бүрдсэн 36 хүнийг дадлагажуулагчаар бэлтгэх сургалт эхэллээ.

Уг сургалтыг ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний сургагч багш нхар удирдан зохион байгуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас сургалтын ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байгаагаараа өмнөх сургалтаас онцлог юм.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж, үг хэллээ.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн холбогдох хууль тогтоомжийн тухай, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөдөлмөр эрхлэх ач холбогдлын тухай, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаарх нарийвчилсан мэдээллийг өгч, лекц дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.