Суудлын бүрээсийг зүсэх, урах, гар утас цэнэглэгч залгуурт чихрийн цаас, зажилсан бохь зэрэг хогоо хийх тохиолдол гарсаар байна
Үйл явдал
/
2024-05-15

Автобусны камерт харагдахгүй хэсэгт зарим зорчигч суудлын бүрээсийг зүсэх, урах, гар утас цэнэглэгч залгуурт чихрийн цаас, зажилсан бохь зэрэг хогоо хийх тохиолдол гарсаар байна.

Өнгөрсөн сард дунд сургуулийн сурагчид нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлсэн зөрчил гарсан юм. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах, гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарч байсан талаар мэдээлж байв.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа гурав, дотор талдаа дөрвөн камераар бичлэг хийж баримтжуулан хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (44.222.64.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.