Чингэлтэй дүүргийн иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны тохижилтыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн дарга З.Шагдарсүрэн нар энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хамтран ажиллах Санамж бичиг”-ийг байгуулсан юм.
Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламж нэмэгдүүлэх шаардлагатай байршлуудын судалгааг гаргаж, орчны тохижилт хийх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-тай байгуулсан Санамж бичгийн дагуу дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 327 дугаар цэцэрлэгийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллалаа.




Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 49 мин
-
Өчигдөр 12 цаг 36 мин
-
Өчигдөр 11 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 22 мин
-
Өчигдөр 10 цаг 15 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 11 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 27 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин