Шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ ҮНЭН байх, ҮНЭНЧ үлдэхийг МАН уриалж байна
Үйл явдал
/
2024-06-20

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэд, сонгогчидтой хийж буй уулзалт өнөөдөр Архангай аймгаас эхэлж байна. Тэрбээр УИХ-ын энэ удаагийн  сонгуулийн онцлог, Монгол Ардын намын “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ”  мөрийн хөтөлбөр болон Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн талаар танилцууллаа.

Цэцэрлэг хотоос Баянхонгор хотыг холбосон засмал зам баригдана. Баруун босоо тэнхлэг Шивээхүрэн боомттой холбогдоно. Цэцэрлэг Мандал уулын аймаг Байгалийн төрөлжсөн аялал жуулчлалын бүс нутаг болж эртний нийслэлийг холбосон дөрвөн эгнээ зам баригдахаар төлөвлөж байна.

2020-2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.

  • Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
  • Өндөр-Улаан багийн Донгой багаас Чулуут сум хүртэлх 65.8 км хатуу хучилттай авто замын ажил 30 хувьтай, Хайрхан сумын Хануйн гол дээр төмөр бетон гүүрний барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 300 ортой шинэ барилга 90 дээш хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна.
  • Аймгийн төвд баригдаж байгаа Дулааны станц төслийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж байна.
  • Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замаас Хорго, Тэрхийн цагаан нуур хүртэлх хатуу хучилттай 13 км авто замын төсөл эхэлж байна.
  • Аймгийн хөгжимт драмын театрын барилгыг 2024 оны 7-8 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрт:

  • Мянганы замын Орхоны гүүр - Батцэнгэл чиглэлийн 70км, Батцэнгэл-Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 км авто замыг барина.
  • Архангай аймгийн төвд дулааны станц барина. 
  • Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. 
  • Орхон-Тамир, Хануй-Хүнүй дурсгалуудыг түшиглэн “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар тусгажээ.

Энэ хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшүүлсэн Гомбожавын ЗАНДАНШАТАР, Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН, Батмөнхийн БАТЦЭЦЭГГанзоригийн ТЭМҮҮЛЭН, Содномын ЧИНЗОРИГ, Гочоогийн ГАНБОЛД, Аюушийн ЦОГЦЭЦЭГ, Батсуурийн ДАВААДАЛАЙ нарыг танилцууллаа.

Монгол Ардын нам улстөрчдийг тойрогт, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой гэдгийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлээд Ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш, Ардчилал бол ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс нь Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өөрсдөө хууль бусаар хувьчлан авах дээрэм биш. Өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын АНХНЫ үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Монголчууд 30 жил хүссэн шударга ёсны үзэл санаа, тэмцэл дээрээ ҮНЭН байх, ҮНЭНЧ үлдэхийг уриалж, МАН-ын нэр дэвшигчдийг багаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.121.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.