Нарны гүүрний урд хэсэгт тогтсон 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо
Үйл явдал
/
2024-06-21

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна. 

Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.